Thursday, March 29, 2012

Хавар гадаа ирлээ...

Хоёр том сургуульдаа.

2 багыгаа аваад гадаа салхинд жаал суулаа.

Цас хаялаад, шороо дараад, чийг үнэртээд...

Аргагүй ирж яваа цаг, цаанаа л дулаахан сайхан байна.

Дулаарч, хувцсаа нимгэлэхээс урьтаж,

жаал жуул хуримтлуулсан өөхнөөсөө салахгүй бол,

энэ тэрүүгээр бултайгаад үнэн магухай байна даа...

Sunday, March 11, 2012

Маскаа зүүж орж ирээрэй...

Өнгөрсөн хагас сайнд гадаа нээх сайхан дулаараад,
юу юугүй урь орчлоо гээд,
хүүхдүүдээ гадаа тоглуулдаг хүн болсон,тэр нөлөөлсөн үү,
 аргагүй л хаврын хавсарга хавирга нэвт гэдэг нь болсон уу,
том 3 ар араасаа олон хоног өндөр халуурдаг байнашд.
Адаг сүүлд нь аав нь бас шуухитнаж,
өөрөө би бас хэвтэвээ...
Багадаа халдаачихвий гэхээс л айж байна,
гайгүй байгаасай л гэж залбирья...

Олуулаа зэрэг зэрэг өвдөж жинхэнэ утгаараа
нусаа хацартаа наажынөө..

Thursday, March 1, 2012

Шинэ хүн...

Төрөөд 14 хоночлоо.
Эхний 1 сар хөл хориотой,
ичсэн тарвага шиг л байна.

Хөх зангираад уйлан алдаж байснаа
бодвол, агаар салхинд гарахсан энэ тэр
гэж бодох сөхөөтэй л болжийно.














Улаан хүүхэд минь өдрөөс өдөрт улам муухай болоод л...
3 аниа нь Японд төрж, бага маань Монголдоо
төрөх хувь төөрөгтэй байсийн байлгүй:)

Friday, January 6, 2012

Happy New Year!

Төрөх хүртэл сар гаруйн хугацаа үлдлээ.
Гэдэс томроод нуруу чилээд,
шөнө олон сэрээд...ойрдоо нойр муутай байна аа.

Жирэмсний хяналтын үзлэгээр baby 2200грамм,
байрлал нь зөв байна гэсэн,ашгүй.
Харин өөрөө хэт жин нэмээд,
ердийн жингээсээ 15 кило нэмчихсэн байдаг.
Японд бол элдэв янзын хүндрэл үүсгэх шалтгаан
болно гээд ингэж жин нэмбэл загнуулдагсан,
энд бол  юм хэлдэггүйн байнаа.

Уг нь ураг болон ихэс,ургийн ус гээд нийлээд
7-11кило(ази хүмүүс?)нэмэхэд л хэвийн гэдгийн билээ.
Төртлөө жингээ барихгүй бол...

Wednesday, December 7, 2011

Урин хавар ч хол байна даа...

Өнөөдөр -25 хэм, гадаа их хүйтэн байна гэхээр нь,
бага бид 2 гэрээсээ хамраа ч цухуйлгасангүй.

2 эгчийг замдаа даарчихна гээд баахан дулаалж,
бэгнэж явуулсан. Очоод амархан тайлж,
нимгэлэхээр юм өмсүүлж явуулахгүй бол,
ангидаа халууцаад хэцүүддэг болтой юм.

Бид хэд гэж даарч, ханиад энэ тэр хүрэхээс айсан
хүмүүс л байна. Том гэдэстэй би гэдэг хүн нэг
гарах гэж бөөн сүр болохийн.
Даарч ханиад томуу хүрчихвэл,тэрнээсээ эссэн
юм болно биддээ,баахан бэгнэж бэгнэж, бараг
алхаж чадахааргүй бөөрөнхий  юм болох дөхөхийн.
Хөдөлгөөн дутагдаж байгаа байх
гэж бодогдоод, гадаа алхмаар санагдаад байх юм.
Гэтэл утаа, халтиргаа энэ тэр гээд эсрэгээр
гэртээ сууж байсан нь өлзийтэй ч юм шиг...

Жирэмсний үөд 8-12кило жин нэмэхэд хэвийн
гэж үздэг гэсэн. Ахиад 3 сар дутуу байгаа хэрнээ
аль хэдийнэ 10кило нэмчихсэн байдаг...
Төрсний дараа жингээ барих гэж нэлээн
хичээл зүтгэл хэрэгтэй болох нь,энэ янзаараа.

Аль болох аарц,тараг, намар хөлдөөж
авсан органик жимс зэргээ түлхүү хэрэглэхийг
хичээхгүй бол хаашаа л харна,
гурилан бүтээгдэгүүн голдуу,идэх юм олдохгүй юм.
Гаднаас жимс ногоо авах гэхээр хэр баталгаатайм
чөөгий бүү мэд.



Аавын хашаандаа тарьсан үхрийн нүдийг
түүгээд тэр чигээр нь хөлдөөгөөд авсан маань
их нэмэр болжийно оо,бөөн С витамин...
Ер нь намартаа таримал болон
зэрлэг жимс баахан хөлдөөж авмаар юм байна,
гаднаас авах гэхээр гайгүй нь тэнгэрт хадсан үнэтэй,
гайтай нь хэний ямар бордоогоор бөмбөгдсөн нь
мэдэгдэхгүй жимс ногоо...

Friday, November 11, 2011

Байдаг ч болоосой...

Цас орж, шороо дараад гадаа гоё байна.
Хэсэг жаахан алхлаа, хэдийгээр -4хэм орчим харьцангуй
дулаахан байгаа ч, 2 хацар жаварт чимхийнэ лээ.

Өнгөрсөн зун хэсэгхэн газар явган хүний зам тавьсан нь их амар болж.
Даанч түүнээс цааш бол явган хүний зам гэчихээр юмгүй ,
машин замын хажуугаар дагтаршсан цасан дээр хальтирч
уначих гээд амаргүй. Ялангуяа хүүхэд хөтлөөд явахад,
хажуугаар машин тэрэг ойрхон, хурдтай өнгөрөхийг хэлэх үү,
үнэн стресстэй.

Гэрээс ойрхон эвтэйхэн хөөрхөн, алхаж салхилчихаар
цэцэрлэгт хүрээлэн байдаг ч болоосой. Тийм юм сэдээд
санаад шийдүүлээд хийлгэчих төр захиргаа, хүмүүс байдаг
бол ч жигтэйхэн том буян болно оо.....

Friday, November 4, 2011

Амралт

Сургуулийн амралт эхлээд манай
багын нар нь гарч байх шигээ.

*Хурдан даалгавраа дуусгаачээ, тоглий доо*
гээд 2 эгчийгээ байнга царайчилчихдаг хүн...
Тэгсэн хэрнээ элдэв tv,pc тоглоомыг сонгоостой.
Хурдхан тэд нарыг нь нуучихсан,
сүүлийн үөд хараа нь ч муудаад байх шиг.
Томчууд нь л контрол хийхгүй бол, хүүхэд л юм хойно,
болж өгвөл салахгүй, хэмжээ хязгааргүй тоглох гээд байхын...